中華民國國際經濟合作協會(Chinese International Economic Cooperation Association (CIECA), Taiwan)與蒙古商工總會(Mongolian National Chamber of Commerce and Industry, MNCCI)於2024年3月20日在台北舉辦第二十屆臺蒙經濟聯席會議,由台灣研發型生技新藥發展協會程馨秘書長(兼國經協會理事)及蒙古商工總會前杭愛省分會烏干巴雅爾(B. Uuganbayar)會長共同主持,會議主題聚焦「醫藥/醫材」、「食品加工」、「旅遊」及「建材」等領域,由臺、蒙的企業及專家進行交流,約有40家臺灣企業與12家蒙古國企業共襄盛舉,共同探討合作商機。
Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /Chinese International Economic Cooperation Association, CIECA/ болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /Mongolian National Chamber of Commerce and Industry, MNCCI/ 2024 оны 3-р сарын 20-ны өдөр Тайпэй хотод “Тайвань, Монголын 20 дахь удаагийн эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг хамтран зохион байгууллаа. Тус уулзалтыг Тайваний ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны ТУЗ-ийн гишүүн, Тайваний судалгаанд суурилсан Био Эм үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Шин, ҮХАҮТ-ын УЗ-ийн гишүүн, Өвөрхангай аймгийн салбар танхимын дарга Б.Ууганбаяр нар голлон удирдсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар "эм эмнэлгийн бараа, тоног төхөөрөмж", "хүнсний үйлдвэрлэл", "аялал жуулчлал", "барилгын салбар"-ын хүрээнд Тайвань, Монголын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, мэргэжилтэнгүүд харилцан мэдээлэл солилцсон бөгөөд Тайваний 40 орчим аж ахуйн нэгж, Монголын 12 аж ахуйн нэгж оролцож, бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийн талаар яриа хэлэлцээр өрнүүлэв.