Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Комисс “IC Taiwan Grand Challenge” дэлхийн туршилтын төслийн уралдааныг зарлаж байна. Эхний шат нь өнөөдөр буюу 2024 оны 6-р сарын 11-ний өдрөөс 2024 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэлийн материал хүлээж авна. Хоёрдугаар шат нь 2024 оны 9-р сарын 4-ний өдрөөс 2025 оны 1-р сарын 31-ний өдрийг хүртэл бүртгэлийн материал хүлээж авна. Энэхүү туршилтын төслийн уралдааны тухай товч мэдээллийг доор сийрүүлэв. Үүнд:
(1) Уралдааны хамрах цар хүрээ: IC дизайны инновац, чип буюу хагас дамжуулагчийн шинэлэг бүтээлч хэрэглээ
(2) Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: гарааны компани, хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүн байх боломжтой.
(3) Бүртгүүлэх хэлбэр: Энэхүү уралдааны сонгон шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулах бөгөөд бүртгүүлсэн багуудын тэмцээнд оролцох тоонд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд нийт хоёр шатлалтайгаар бүртгэлийн материалыг хүлээн авна. Эхний шатанд өнөөдөр буюу 2024 оны 6-р сарын 11-ний өдрөөс 2024 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэлийн материал хүлээж авна. Хоёрдугаар шат нь 2024 оны 9-р сарын 4-ний өдрөөс 2025 оны 1-р сарын 31-ний өдрийг хүртэл бүртгэлийн материал хүлээж авна.
(4) Сонгон шалгаруулалтад зориулсан шагнал: IC инновацын хурдатгалын платформ үйлдвэрлэлийн сүлжээ болон Тайвань дахь чип буюу хагас дамжуулагчийн хөгжүүлэлтийн зааварчилгаа зөвлөгөө удирдамж, мэргэжлийн салбарын мэргэжилтнүүдийн хяналт дүгнэлт, мэргэжлийн салбарын багш нарын удирдамж зөвлөгөө болон бусад нөөц боломжууд
(5) Уралдааны албан ёсны вэбсайт болон цахимаар бүртгүүлэх вэбсайт: ictaiwanchallenge.org