2024 оны 6-р сарын 21-ний өдөр тус Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Ван Кай-Ю “МОНГОЛ ГОВЬ-225” олон улсын тэмцээнд Тайваний нэрт хэт холын марафон гүйлтийн тамирчин Лин И Жиэ, бизнесмен Хуан Жан Вэй, нэрт артист Ван Рэнь Фү болон түүний гэр бүлийн хүний хамтаар 9 хүний баг бүрдүүлж оролцож байгаа бөгөөд Төлөөлөгч тэдэнд амжилт хүсэн тэднийг хүлээн авч уулзлаа. Түүнчлэн, Төлөөлөгч уул, ус гатлан хүнд замыг туулах “УЛЬТРА марафон” буюу хэт холын зайн марафон гүйлтийн тэмцээнд өөрсдийгөө сорин оролцож буй тэдэнд тусгайлан эзэндээ баяр жаргал, урт удаан амьдралыг дууддаг гэгддэг “ӨЛЗИЙ” хээтэй түрийвчийг бэлэг болгон барилаа.
“МОНГОЛ ГОВЬ-225” марафон нь 2024 оны 6-р сарын 23-ны өдрөөс 2024 оны 6-р сарын 29-ний өдөр хүртэл Монгол улсын говьд зохион байгуулагдах бөгөөд тэмцээн 7 өдөр, 6 шөнийн турш үргэлжилнэ. Тэмцээнд оролцогчид 7 өдрийн турш 10-14 кг хувцас өмсөн Монголын тал нутаг, элсэн манхан, чулуурхаг хөндийг туулах ёстой ба нийт 250 км замыг туулж дуусгах юм.
Уралдааны зам нь Хар балгас, Буддын хийд/Төвхөн, Эрдэнэзуу/, Монгол гэр гээд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн төв газруудаар дамжин өнгөрч, эртний Хархорин хотод хүрэх юм.
Тус марафон нь дэлхийн цөлийн 4 цуврал уралдаан гэгддэг агаад Дэлхийн аюултай 4 бүсэд явагддаг. Энэ нь нийт 250 км-ийн холын зайн уралдаан бөгөөд 7 өдөр, 6 шөнө үргэлжилдэг. Антарктидыг тооцолгүйгээр бусад 3 уралдааныг жил бүр Хятад, Монголын говь, Чилийн Атагама цөл, Намибийн цөл гэх мэт өөр өөр газар зохион байгуулдаг байна.