Тайванийн Минг Чуанг их сургууль, Тайвань Монголын боловсролын төв, Глобал Удирдагч дээд сургууль 2018 оны 10 дэх удаагийн Тайванийн Боловсролын үзэсгэлэнг 9 сарын 1-2-ны өдрүүдэд УБ хотын Туушин зочид буудалд хамтран зохион байгуулсан. Тайваниас Чао Янг Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Соёлын Их Сургууль, Да Еэ Их Сургууль, Хун Гуанг Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Минг Шин Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, НанХуа Их Сургууль, Үндэсний Дунхуа Их Сургууль, Үндэсний Гао сеонг багшийн Их Сургууль, У Фэнг Үндэсний Шинжлэх ухаан технологийн Их Сургууль зэрэг 10 их сургууль тус үзэсгэлэнд оролцлоо.
Боловсролын үзэсгэлэн 9 сарын 1-ний өдрийн 11 цагаас нээж тууз хайчлаад, Монгол үндэсний уламжлалт урлагийн тоглолтоос гадна Глобал Удирдагч дээд сургуулийн оюутнууд Тайванийн үндэсний дууг дуулсан нь нэн сонирхолтой байлаа. Нээлтийн ажиллагаа 200 гаруй оюутан залуус, эцэг эхчүүд, багш нар, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болов.
Тус төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ Тайвань улс төр, эдийн засаг амжилттай урагшилж, нийгмийн орчин олон талтай хөгжиж, багшлах боловсон хүчин болон боловсролын нөөц сайжран сургалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж буй тул Монгол оюутнууд энэ удаа Тайванийн сургуулийн дээд түвшний удирдлагууд ирж байгаа үеийг ашиглаж төрөл бүрийн тэтгэлэгийн талаар мэдээлэл авч Тайваньд суралцах төлөвлөгөө гаргах боломжтой хэмээн дурдлаа.