Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь нийт 49 төрлийн мэс заслын шинэ багажийг улсын нэгдсэн эмнэлэгүүдэд хандивласан бөгөөд эдгээр мэс заслын багажуудын тусламжтайгаар хандив хүлээн авсан эмнэлэгүүдийн зүгээс ард иргэдэд илүү чанартай, хүртээмжтэй эмнэлгийн үйлчилгээг хүргэх боломж бүрдэх юм.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Янь Жу Лиэнь хэлсэн үгэндээ “Монгол орны хувьд дийлэнхи өвчлөлийн хувийг зүрх судасны эмгэг, осол гэмтэлэзэлдэг тул эдгээр чиглэлүүдээр хийгддэг мэс ажилбарын тоо ч харьцангуй их, үүний зэрэгцээ хүн амын дийлэнхи нь Улаанбаатар хот төвлөрөн суурьшсан байдаг. Бид энэ удаа Монгол Улсын хэд хэд эмнэлгүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн мэс засал, ортопедын мэс засал, осол гэмтэлийн үед хийгдэх мэс ажилбарт шаардагдах багажийг хандивлаж байгаа болно. “Хэрэв ажил хэргээ сайн хийхийг хүсч байвал эхлээд ажлын багаж хэрэгсэлээ сайтар бэлтгэж базаах хэрэгтэй” гэж хүмүүс хэлэх нь бий. Иймд эдгээр мэс заслын багаж нь Монгол орны мэс заслын эмчилгээний чанар хүрмээмжийг дээшлүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Тайвань, Монголын талууд 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газруудаа нээснээс хойш эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг маш идэвхитэй өрнүүлж байна.Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайваний тал Монгол орны нийт 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнгмэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулсан. Мөнтүүнчлэн Тайваний талаас диалезын аппарат, зүрх судасны өвчнийг хянах, ажиглах зориулалт бүхийбагаж төхөөрөмж, эмнэлгийн ор, шүд эмчилгээний багаж хэрэгсэл, төрөх эх барих эмэгтэйчүүдийн тасагт ашиглах эмнэлгийн хэрэгсэл зэргийг өмнө нь хандивлаж байсан бөгөөд энэ удаад анх удаагаа мэс заслын багаж хэрэгсэл байгаа юм.