此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний дотооддоо үйлдвэрлэсэн “Медиген” (Med... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Тайваний дотооддоо үйлдвэрлэсэн “Медиген” (Medigen) вакциныг 8-р сарын 23-наас ашиглаж эхэлнэ.

Тайваний “Медиген” компани (Medigen Vaccine Biologics Corp, MVC)-ийн хөгжүүлсэн  шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины эхний хэсэг болох 610 мянган тун вакциныг 8 -р сарын 23 -нд Тайваньд дархлаажуулалтанд ашиглаж эхлэхээр төлөвлөж байна. Медиген вакцинд 3-р үе шатны эмнэлзүйн туршилтыг хараахан хийгээгүй бөгөөд дархлаа дарангуйлах аргыг ашиглан онцгой байдлын үед ашиглах (EUA) эрхийг авсан дэлхийн анхны шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин юм.

Уг вакцинд хамрагдах хүсэлтэй иргэдийн цагийг 8-р сарын 16-ны өдрөөс 8-р сарын 19-ний өдөр хүртэл авсан. Энэ хугацаанд 583 мянга гаруй 20-оос дээш насны иргэд бүртгүүлж цаг авсан ба тэдгээрийн дунд Ерөнхийлөгч Цай Ин Вэнь, дэд ерөнхийлөгч Лай Чин Дө нар багтжээ. Медиген вакцин нь рекомбинант уураг (recombinant protein) технологийг ашигласан. Хоёр дахь шатны эмнэлзүйн туршилтын гол үр дүн нь аюулгүй байдлын хувьд өндөр гарч, туршилтаар уг вакциныг хийлгэсэн 4 мянган хүний биед ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүй, дархлааны үзүүлэлт нь насны ангиллаас үл хамааран сайн байсан. Мөн уг вакцины "Эсрэг биеийн түвшинг саармагжуулах" түвшин (neutralizing antibody levels) нь Астразенека вакцинаас илүү байсан тул 7-р сарын дундуур Тайваний засгийн газрын EUA онцгой байдлын үед ашиглах эрхээр дамжуулан, үйлдвэрлэл явуулах эрхийг олгосон бөгөөд эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат үргэлжлэн явагдах болно.

2019 оны сүүлээр дэлхий даяар цар тахал дэгдсэний дараа Тайвань дотоодын вакцины судалгааны ажлыг цаг алдахгүй эхлүүлсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын дундуур Тайваньд дотоод дахь мутацад орсон вирусын дэгдэлт гарсны дараахан вакцин татан авах ажлыг түргэсгэсэн. Хэдийгээр Астразенека, Модерна, Пфайзер зэрэг вакциныг татан авсан боловч сүргийн дархлаа тогтооход хангалтгүй хэвээр байна. 8-р сарын дунд үе гэхэд авах ёстой 41 сая гаруй вакцины дөнгөж 30 орчим хувийг татан аваад байна. Одоогийн байдлаар вакцины эхний тунд хамрагдсан үзүүлэлт ойролцоогоор 40%-тай, вакцины хоёрдугаар тунг хийлгэх хүмүүсийн тоо 2%-тай байна. Засгийн газраас захиалан авсан Медиген вакцины 5 сая тун нь үүсээд буй вакцины дутагдлыг цаг тухайд нь нөхөх боломжтой юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Тайваний анагаах ухаан, биотехнологийн хөгжлийн түвшин, цар тахлаас урьдчилан сэргийлэх үр дүн нь дэлхий дахинаа хэдийнээ танигдсан билээ.  Дотоодод үйлдвэрлэсэн вакцин нь дотоодын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгцээг хангасаны дараа олон улсын хамтын нийгэмлэгт дэмжлэг үзүүлэх замаар халдварт өвчинтэй тэмцэхэд гар бие оролцоно гэж найдаж байна. Одоогийн байдлаар Тайвань, АНУ хоёр талын вакцины харилцан баталгаажуулалтын талаар хэлэлцэж эхэллээ.Тайваний Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь одоогийн "COVID-19 вакцинжуулалтын бүртгэлийн картыг үндэслэн дижитал гэрчилгээ олгох платформ байгуулахыг дэмжиж байна.", Онлайнаар вакцины гэрчилгээ болон PCR шинжилгээний гэрчилгээг (хятад, англи хэл дээр) татаж авах боломжтой бөгөөд хамгийн хурдандаа 8 -р сарын сүүлээр энэхүү ажлыг эхлүүлэх болно. Ингэснээр бусад орнуудтай хоёр талын вакцины талаархи ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэхэд илүү тус дөхөмтэй болох юм.” хэмээв.