此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний Цэргийн нэгдсэн 3-р эмнэлэг, Монголын... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處
Hot News
:::
:::

Тайваний Цэргийн нэгдсэн 3-р эмнэлэг, Монголын Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтран Тайваньтай туршлага солилцох талаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.

Тайваний Цэргийн нэгдсэн 3-р эмнэлэг, Монголын Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтран 3-р сарын 11-ний өдөр “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ба хиймэл оюун ухааны тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэгийг унших нь” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Монголын Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Тайваний Цэргийн нэгдсэн 3-р эмнэлгийн орлогч дарга Жан Жин Лиан нар  хоёр талын холбогдох эмч нартай уулзалт хийж, Тайваний туршлагаас хуваалцаж, харилцан санал солилцов.

Монголын Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн, нэр хүндтэй эмч бөгөөд энэхүү цахим хурлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улс дахь Тайваний төлөөлөгчийн газарт талархал илэрхийлж үг хэллээ. Мөн сүүлийн хоёр жилд шинэ төрлийн коронавирусийн цар тахалтай тэмцэх чиглэлээр тус эмнэлэг шаргуу ажилласан бөгөөд сүүлийн үед Монгол Улсад цар тахлын байдал тогтворжиж, өдөрт ердөө 100 орчим халдварын батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдэж байгааг онцоллоо.

Цэргийн нэгдсэн 3-р эмнэлгийн орлогч дарга Жан Жин Лиан хэлсэн үгэндээ “Уг семинарыг хамтран зохион байгуулах завшаан тохиож буйг ашиглан, Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй цусны үүдэл эс шилжүүлэн суулгах технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэгийг унших аргачлалыг хуваалцах хүсэлтэй байгаагаа” онцлов. Тэрээр цааш хэлсэн үгэндээ “Тайваньд ч мөн адил сүүлийн үед цар тахлын нөхцөл байдал тогтворжиж байна. Энэ оны сүүлийн хагаст Монгол оронд айлчлахыг тэсэн ядан хүлээж байна.” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь “Тайваний Цэргийн нэгдсэн 3-р эмнэлэг болон Монголын  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтарсан энэ удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэндээ баяртай байна. Хоёр талын эмнэлгүүд 2018 оны сүүлчээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд цаашид ч эрүүл мэнд, эмнэлгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болсонд баяртай байна.

Тайвань, Монголын эрүүл мэнд, эмнэлгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нягт байсаар ирсэн. Тайвань нь нийт 1,000 гаруй Монгол эмч нарыг сургалт хөтөлбөрт хамруулахад туслалцаа үзүүлж, урт хугацааны турш эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж, Тайваний өндөр чанартай эмчилгээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлагаас хуваалцаж байна. Тус төлөөлөгчийн газар нь Тайвань, Монголын эрүүл мэндийн салбарын хамтарсан арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулж, “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна”  гэсэн үзэл санааг батлан харуулах болно.” хэмээв.