Монгол Улсын геронтологийн үндэсний төв болон Тайваний эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг нь 2023 оны 4-р сарын 11-ний өдөр алсын зайнаас цахим хэлбэрээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь цар тахал дэгдсэний дараах Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Тайваний эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг байгуулж буй анхны хамтын ажиллагааны санамж бичиг болж байгаа тул ихээхэн ач холбогдолтой юм.
Монгол Улсын геронтологийн үндэсний төв нь ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголд цорын ганц төрөлжсөн эмнэлэг юм. Монгол Улсын 65 настай хүн амын долоон хувийг асрах, сувилах ажлыг хариуцдаг. Тус төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал Тайваний Монгол дахь төлөөлөгчийн газраас эмнэлгийг тохижуулахад тусалсанд талархаж буйгаа илэрхийлэв. Тус эмнэлэг нь Монгол улсын шинэ баригдсан эмнэлэг бөгөөд цар хүрээ нь том биш ч цаашид хоёр тал боловсон хүчнийг сургах, технологи солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлж, эмнэлгийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж, Монголчууд гадаад руу явахгүйгээр өндөр чанартай эмнэлгийн тусламж авах боломжтой болж, илүү олон хүн үр шимийг нь хүртэх болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Тайваний эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг нь эмнэлгийн олон улсын хамтын ажиллагааг эртнээс чухалчилж ирсэн ба 2002 онд "Тайваний олон улсын эрүүл мэндийн сургалтын төв (TIHTC)"-ийг байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас даалгаж, Монголын 400 гаруй эмнэлгийн болон эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж, Монголын 10 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Монгол улсын ЭМЯ-ны харьяа эмнэлэг, Зүрх судасны оношилгооны төв, ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төв, орон нутгийн 6 эмнэлэгтэй хамтын ажиллагааг өрнүүлж, Тайвань, Монгол хоёр орны эрүүл мэнд, эрүүл мэндийн солилцоо, хамтын ажиллагааны үлгэр жишээ, тулгын чулуу болсон сургалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийг жил бүр тасралтгүй хангасаар байна. Эмнэлгийн шинэ ерөнхийлөгч Жэн Шунпин Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт талархал илэрхийлээд Тайваний анагаах ухааны зөөлөн хүчийг Монгол Улстай хуваалцах боломжийг ашиглан Монголын анагаах ухааны салбарын солилцоо, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгож, хамтдаа хожих нөхцөл бүрдүүлж буйг онцоллоо.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уригдан оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт ойр нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Тайваньчууд Монгол орны 1000 гаруй эмч, сувилагчдыг богино хугацааны сургалт семинарт хамруулж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, Тайваньчууд эмчилгээ оношилгооны туршлага болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Хоёр эмнэлэг хамтран ажиллах түншийн холбоо тогтоож, Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болсонд нэн таатай байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол орны хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” /Taiwan can help and Taiwan is helping/ гэсэн үзэл санаагаа хэрэгжүүлэн ажиллах болно гэж найдаж байна.” гэв.
Тайваний эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлгийн дарга Жэн Шүн Пин болон Монгол Улсын геронтологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал нар нь алсын зайнаас цахим хэлбэрээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр талын эмнэлгийн хамт олон болон Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Монгол Улсаас Тайваньд суугаа Төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Алтандөш нар ёслолын ажиллагаанд оролцов.