2023 оны 5-р сарын 7-ны өдөр буюу ням гарагт Монгол Арт Галерейд (Mongol Art Gallery) 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа spotlight international Arts өдөрлөгт Монгол Улсад суугаа Тайваний Төлөөлөгчийн газар оролцоно.
Монгол Арт Галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгт Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын яамд, төлөөлөгчийн газрууд, соёлын төвүүд болон орон нутгийн нийгмийн сайн дурын байгууллагуудыг урьж оролцуулж тухайн улс орнуудын үндэсний соёл болон хүүхдийн тоглоом наадгайг танилцуулдаг.
Энэ жилийн олон улсын соёлыг сурталчлах өдөрлөгт Тайвань, Солонгос, Вьетнам, Австрали, Франц зэрэг улсын Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд оролцох бөгөөд Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээх аймгуудаас 600 гаруй хүүхэд багачууд, эцэг эхчүүд хүрэлцэн ирж нэг өдрийг хөгжилдөн өнгөрөөнө.
Энэхүү өдөрлөгт тус төлөөлөгчийн газар хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд дахин боловсруулсан цаасаар Тайваний нисдэг тэрэг (хулсан соно) хэрхэн хийхийг заах ба хүүхэд багачуудад усан будгийг үлээж хэрхэн зураг бүтээх, мөн эрхий хурууны хээгээр зураг зурах аргыг заах юм. Үүнээс гадна Тайваний сүүтэй цайг хүрэлцэн ирсэн хүн бүрд амтлуулах бөгөөд үүгээр дамжуулан, олон Монгол хүүхэд багачууд, эцэг эхчүүд Тайваний талаар ойлголттой болно гэж найдаж байна.
Монгол Арт Галерейн Spotlight International Arts өдөрлөгийн талаарх мэдээлэл:
Байршил: Монгол Арт Галерей (Mongol Art Gallery)
Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 хороо, (Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд), Ulaanbaatar, Mongolia
Facebook хаяг: https://www.facebook.com/mongolartgallery