Аялал жуулчлалын мэдээллийн дэлхийд тэргүүлэх хэвлэлийн төлөөлөгч болох Fodor's-оос дэлхий дээрхи зайлшгүй аялах 52 газрыг сонгон жагсааснаас Монгол улс азийн улс орнуудын бүсээс 1-р байрыг эзэлж, Тайпей хот 2-т жагсаж, Монгол орны хөх тэнгэр, Тайванийн хөх далай дэлхийн аялагчдын сонирхолыг татсаар байна.
Монгол улс бол нэн эртний түүхт, өвөрмөц бэлчээрийн соёлт, өргөн тал уудам говь нутагтай гайхалтай орон юм. Ойрын жилүүдэд Тайваниас Монгол орныг зорих жуулчдын тоо хурдацтай өссөөр өнгөрсөн он гэхэд 4000 гаруй Тайваньчууд Монгол оронд зочилжээ. Одоогоор Тайванийн олон аялал жуулчлалын компаниуд Монгол орныг зорин ирж, аялалын маршрутын тандалт судалгаа хийж, марафон гүйлт, унадаг дугуй, морин аялал, энгийн аялал зэрэг олон аялалын хөтөлбөрүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр болсон ба ингэснээр энэ онд Монгол орныг зорих Тайвань жуулчдын тоо ихээхэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Тайвань нь жилийн 4 улирал ээлжилдэг таатай сайхан уур амьсгалтай байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжит орчин үеийн өндөр хөгжилтэй орон бөгөөд нийслэл Тайпэй хот нь Азийн дэвшилтэт, хөгжингүй хотуудын нэг юм. Монгол орны өвлийн улирал 7 сар гаруй үргэлжилдэг тул өвлийн улиралд Монгол жуулчид халуун дулаан уур амьсгалтай орон болох Тайванийг зорих нь хамгийн тохиромжтой юм. Үүнээс гадна Тайванийн эмнэлэгийн үйлчилгээний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тул эмчилгээ оношилгоо, эрүүл мэндийн үзлэгт хамруулах эрүүл мэндийн аялалын хөтөлбөрийг ч шинээр нэвтрүүлэх нөөц бололцоо байгаа болно.
Энэ оныг Тайвань нь “Далайн эргийн аялал жуулчлалын жил” болгосон бөгөөд Монголын жуулчид вэб сайтнаас Тайванийн үзэсгэлэнт аралуудын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Та бүхэн вэб сайт дахь мэдээлэлтэй танилцаад лавлах зүйл байвал дараах хаягаар холбогдож лавлана уу.
Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар
Тел: 976-11-322735, 976-11-328705
Е-мэйл:mng@mofa.gov.tw