Тайвань, хоёр эрэг, эх газрын Хятад, Ази Номхон далайн бүс нутаг, Хятад судлалын чиглэлээр судалгаа хийх сонирхолтой эрдэмтэн, судлаач нар Тайваний их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ахисан түвшний судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Тайваний засгийн газраас “Тайваний судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” буюу “Taiwan Fellowship” хөтөлбөрийг зарлаж байна. Иймд Тайваньтай холбоотой чиглэлээр судалгаа хийх сонирхолтой эрдэмтэн судлаачид уг судалгааны хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.
Өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн байх ба их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад дээр дурдсан чиглэлээр судалгаа хийж буй профессор, дэд профессор, туслах профессор, докторын дараах судлаач, докторын зэрэг горилогч, докторантурт суралцаж буй судлаач байх. Өргөдөл гаргагч нь эхлээд онлайнаар өргөдөл гаргаж, үүний дараа манай төлөөлөгчийн газарт хандан доорх материалыг бичгээр ирүүлнэ. Үүнд:
(1) Онлайн системд бүртгүүлсэн өргөдлийн маягтын хуулбар
(2) Товч намар (бүтээлийн жагсаалт хавсаргасан байх)
(3) Судалгааны ажлын төлөвлөгөө (3 хуудас Англи хэл дээр бичигдсэн төлөвлөгөө байх бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах стандартын дагуу бичигдсэн байх)
(4) Хоёр хувь тодорхойлолт захидал.
Дээрх бичиг баримтуудыг хятад эсвэл англи хэл дээр бэлтгэсэн байх. Сүүлийн гурван жилийн хугацаанд Тайваний судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан, одоогоор Тайваньд судалгаа хийж байгаа, багшилж байгаа эсвэл суралцаж байгаа хүмүүс өргөдөл гаргах боломжгүй.
Өргөдөл гаргагч нь Тайваний талын сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд дараах тэтгэлгийг хүлээн авах боломжтой болно. Үүнд:
(1) Улаанбаатар-Тайпэй чиглэлийн энгийн зэрэглэлийн ирэх очих нислэгийн тийз
(2) Судлаачид олгох судалгааны ажлын тэтгэлэг: Профессор, дэд профессор, судлаач болон дэд судлаачид сар бүр 60,000 шинэ тайвань долларын тэтгэлэг олгоно. Туслах профессор, туслах судлаач, докторын дараах судлаач, докторын зэрэг горилогч, докторантурт суралцаж буй судлаачид сар бүр 50,000 шинэ тайвань долларын тэтгэлэг олгоно.
(3) Судалгааны ажлын үргэлжлэх хугацаа: 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тэтгэлэг хамгийн багадаа 3 сар, хамгийн уртдаа 1 жилийн турш олгогдоно.
(4) Тайваньд судалгааны ажил хийх хугацаанд гэнэтийн ослын даатгалд хамруулна.
Иймд өргөдөл гаргагч нь 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийн хооронд тус хөтөлбөрийн цахим хуудаснаа зочлон бүртгүүлсний дараа 2025 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнө өргөдлийн маягт болон холбогдох материалаа манай төлөөлөгчийн газарт бичгээр ирүүлнэ үү. Та бүхэн https://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, өргөдөл гаргана уу.