此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Архангай аймгийн алслагдсан сумын иргэдэд үйлч... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Архангай аймгийн алслагдсан сумын иргэдэд үйлчлэх сувилагчийн пост байгуулахад Тайвань орон тусламж үзүүлж, байгаль орчны хүнд хэцүү нөхцөлд аж төрж буй нутгийн ард иргэдэд хайрын халуун дулаан элчийг түгээв.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Ноён Хуан Куо Рун 9 дүгээр сарын 30-ны өдөр Тайванийн Засгийн газрыг төлөөлөн, сувилагчийн пост болон тус сувилагчийн постны үйл ажиллагаанд ашиглагдах хэвтэн эмчлүүлэгчийн ор, цусны даралт хэмжигч аппарат зэрэг эмнэлэгийн үндсэн эд хэрэгслийг “Монголын гэр бүлийг тогтвортой хөгжил нийгэмлэг”-т хандивлав. “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” төрийн бус байгууллагаас санаачилсан Монгол орны төвийн бүсийн аймаг болох Архангай аймгийн алслагдсан сумын ард иргэдэд цаг алдалгүй эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх ажлын хүрээнд Тайванийн төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж байгаа агаад сумын иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд эерэг, нааштай үр нөлөө үзүүлж чадна гэж найдаж байна.
Энэхүү сувилагчийн постыг Архангай аймгийн баруун хэсэгт байрлах Цахир сумын төвөөс 70 км-ийн зайтай газар байгуулах бөгөөд Улаанбаатар хотоос сувилагчийн пост байрлах газарт хүрэхийн тулд хагас өдрийн турш шороон замаар аялах шаардлага тулгарсан болно. Гэсэн хэдийч Тайваниас Монгол оронд суугаа Төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун нь Монгол орны алс хязгаарт аж төрж буй нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, сайхан амьдрахад анхаарал хандуулж буйгаа илэрхийлэхийн тулд алс холоос сувилагчийн пост байгуулагдаж буй газрыг өөрийн биеэр зорин очиж, хандивын арга хэмжээг зохион байгуулсан агаад Архангай аймгийн ЗДТГ, Цахир сумын удирдах албан тушаалтнууд болон “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” төрийн бус байгууллагын ажилтнууд зэрэг хүмүүс энэ удаагийн арга хэмжээний нээлтэнд оролцсон болно.
1
Төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ Архангай аймгийн бүхий л шатны удирдлагууд энэхүү төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэнд талархал илэрхийлэхийн ялдамд “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” төрийн бус байгууллагын төслийн менежер С.Болд болон сайн дурын эмнэлэгийн ажилтны хичээл зүтгэлээр энэхүү сувилагчийн постыг тус суманд амжилттай тээвэрлэн хүргэж, угсрах ажлыг гүйцэтгэсэн болохыг онцлов. Ноён Хуан Гуо Рун цааш хэлсэн үгэндээ Архангай аймаг нь Тайвань оронд маш танил дотно аймаг бөгөөд урьд өмнө нь нилээд олон Тайванийн эмч, эмнэлэгийн ажилтны баг Архангай аймагт эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж байсан болно гэв. Энэхүү сувилагчийн постоор дамжуулан Архангай аймгийн илүү олон ард иргэдэд хүрч үйлчилэн, хоёр талын ард иргэдийн гүн гүнзгий найрамдалт харилцааг улам бүр өргөжүүлнэ гэж найдаж байна гэв.
Цахир сумын дэд дарга Ж.Батцэрэн хэлсэн үгэндээ Цахир суманд эмнэлэгийн тоног төхөөрөмж маш хомс байдаг бөгөөд Тайванийн дэмжлэгээр байгуулагдаж буй энэхүү сувилагчийн постоор дамжуулан энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чадна гээд, тэрээр Цахир сумын удирдлагыг төлөөлөн, Ноён Хуан Гуо Рунд хадаг, өргөжлөл гардуулан, Тайванийн ард түмний сайхан сэтгэлд гүн талархал илэрхийлэв. Тус сумаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын гишүүн, Байгаль, орчин аялал жуулчлалын газрын дарга Н. Баянмөнх хэлсэн үгэндээ аймгийн захиргаа болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэхүү төслийг бүгд дэмжиж байгаа бөгөөд цаашид Тайванийн Төлөөлөгчийн газартай хамтран, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль орчин хамгаалал зэрэг салбарууд харилцах, хамтран ажиллах хүсэлтэй байгаа тухай онцлов.
Энэхүү сувилагчийн пост нь тус суманд энэ зун хүргэгдэн очсоноос хойш тус сум болон ойр орчмын сумдын нийт 200 гаруй малчин айл өрхүүдэд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх болсон бөгөөд энэхүү сувилагчийн пост нь цусны даралт хэмжигч аппарат, тариа хийх эмнэлэгийн багаж хэрэгсэл, хөнгөн бэртэл гэмтэлийг эмчлэхэд шаардлагатай эмнэлэгийн багаж болон эм бэлдмэл, иргэдэд эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах нэг ширхэг мотоцикл зэрэг багаж тоног төхөөрөмжтэй юм. Уг сувилагчийн постон дээр ажиллаж буй сайн дурын эмнэлэгийн мэргэжилтэн нь жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авч, төрөхийн өмнөх зөвлөгөө болон төрсөний дараах нярайн асаргааны зөвлөгөө өгч байгаа болно. Иймд тус сувилагчийн пост нь жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт танин мэдэхүйн ач холбогдолтой болно.
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар нь өнгөрсөн онд “Монголын гэр бүлийг тогтвортой хөгжил нийгэмлэг”-т дэмжлэг үзүүлэн, Завхан аймгийн алслагдмал сумын нутаг дэвсгэрт сувилагчийн пост байгуулсан бөгөөд уг сувилагчийн постны үйл ажиллагаа маш үр өгөөжтэй байгаа тул Монгол Улсын холбогдох яамд, яамны удирдах албан тушаалтнууд, Тайвань Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарынхан болон сайн санааны байгууллагуудын зүгээс өндрөөр сайшаагдсан юм. Иймд энэ онд тус нийгэмлэгт дэмжлэг үзүүлэн, Архангай аймагт дахин нэг сувилагчийн пост байгуулахаар шийдсэн бөгөөд үүний зэрэгцээ ирэх онд бусад аймгуудад энэхүү өндөр ач холбогдол бүхий сайн санааны үйл хэргийг үргэлжлүүлэх болон зуны улиралд Тайванийн эмнэлэгийн баг Монгол оронд ажиллах үеэр дээрхи сувилагчийн постон дээр ажиллуулах боломжуудыг судлахаар болов.