Тайваний Соёл урлагийн их сургуулийн захирал Янь Цы Вэнь 7 дугаар сарын 8-ны өдрийн үдээс өмнө МУ-ын СУИС-ийн захирал Сонинтогостой уулзаж 2 тал хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийг байгуулснаар Тайвань Монгол хоёр улсын хооронд соёл урлагийн сургуультай албан ёсны эгч дүүсийн харилцаа тогтоосон юм. Ингэснээр Тайваний баялаг урлаг соёлыг сурталчилан, ОУ-ын урлагийг шинэ тавцанд аваачин 2 орны соёлын харилцаа, ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг давуу талтай.
Тайваний Соёл урлагийн их сургуулийн захирал Янь Цы Вэнь энэ удаад тус сургуулийн дэд захирал, сургалтын албаны захирал, судалгаа хөгжлийн хэлтсийн захирал болон нэгдсэн асуудал эрхлэх хэлтсийн дарга гэсэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй айлчилсан нь МУСУИСтай хамтран ажиллах ажлыг ихэд хүндэтгэн үзэж буй нь илт байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар 2 тал цаашид эрдэм шинжилгээний хурал, форум зохион байгуулах, урлаг ёослын туршилтын төлөвлөгөө боловсруулах, салбар сургууль болгон төдийгүй мэргэжилтэн, оюутнуудын хамтын ажиллагааны чиглэлд ахиц болох юм. Энэ удаагийн арга хэмжээнд Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун оролцсон билээ.
ТСУИС энэ удаад МУСУИСтай санамж бичиг байгуулсанаас гадна 2016 оны 10 дугаар сард зохиогдох “Азийн Соёл урлагийн сургуулиудын холбоо”/ALIA/-ын захирлуудын хуралд оролцохоор болсон юм.
ALIA нь 2012 онд байгуулагдсан Ази тивийн улс бүрийн соёл урлагийн туршлага солилцож байдаг юм. ТСУИС нь ALIA зөвлөлд багтдаг ба энэ эдаагийн хурлаар МУСУИСтай нийт Азийн 6 орны СУ-ын сургуулиуд оролцох юм.
Тус сургуулийн баг Монголд айлчилах үеэрээ Монголын үндэсний баяр болох Наадам-ыг үзэж сонирхон Монголын түүхийн музей болон бусад соёлын байгууллагаадаар айлчилаад 13-ны өдөр нутаг буцах юм.