此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  2021 Засгийн газрын тэтгэлэг - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處
Hot News
:::
:::

Тайваний засгийн газрын тэтгэлэг 2021

Монголын ард түмний Тайваний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Тайваний Боловсролын яамнаас 2021 оны хичээлийн жилд Монгол Улсаас 11 оюутан залууст олгохоор шийдвэрлэсэн тэтгэлгийн удирдамжтай танилцана уу .

Нэг. Тэтгэлэг                                                                   

Үүнд баклавр, магистр, докторт суралцагсдад доорхи тэтгэлгийг олгоно.

  1. Сургалтын төлбөр болон бусад зардал. (Сургалтын улирлын төлбөр болон сургалтын бусад зардлын төлбөр багтана) Тэтгэлэгт 40,000 тайвань долларыг/цаашид NTD гэх/ (ойролцоогоор 1,320ам.доллар /тухайн үеийн ханшаар тооцож бодно/) Тайваний засгийн газраас олгох ба тэтгэлгээс гадна нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд болон бусад зардалд бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, илтгэл, даатгал, байр, интернетийн төлбөр зэргийг суралцагч өөрөө хариуцах болно.
  2. Амьжиргааны зардал. Баклаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 490ам.доллар/тухайн үеийн ханшаар тооцож бодно/), магистр, докторт суралцагсдад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 660ам.доллар/тухайн үеийн ханшаар тооцож бодно/) тэтгэлэг олгох болно.

Хоёр. Тэтгэлгийн хугацаа

Суралцагсад бакалаврт 4 жил, магистрт 2 жил, докторт 4 жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тус тэтгэлгийг нийт 5 жилээс илүү хугацаанд эдлэх боломжгүй. Тайваньд суралцуулах тэтгэлэг нь жил бүрийн 9-р сарын 1-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хамрагдагсад нь тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэл хийгдээгүй болон сургуульдаа тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг олгох боломжгүй болно. Тухайн сургууль болон Боловсролын яамнаас бүртгүүлэх хугацааны сунгалт хийгдсэн тохиолдолд дээрхи шаардлага хамаарахгүй болно.

Тэтгэлгээр суралцах оюутан сургуульдаа бүртгүүлээд хичээл эхэлсэн сараас эхлэн тэтгэлгийн хугацаа дуустал буюу тухайн оюутан сургуулиа төгсөх, чөлөө авах, сурахаа болих хүртэлх тэтгэлгийг олгоно.

 Гурав.Тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай байх
  2. Доорхи нөхцөлд бүртгүүлэх боломжгүй

-Цагаач иргэн, Тайваний иргэн

-Тайваний их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан (төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтанд хамаарагдахгүй)

-Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан.

-Тайваний их, дээд сургууль ба гадаадын их, дээд сургуулийн хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар суралцаж байсан.

-Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны тэтгэлэг авсан нийт хугацаа нь таван жилээс хэтэрсэн.

-Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт болон Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан.

-Тайваньд суралцах хугацаандаа Тайваний төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт давхар хамрагдах тохиолдолд. (Уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох нөхцөлийг үүнд хамааруулахгүй. )

※ Тайваний тэтгэлэгт өргөдөл гаргагч нь өөрийн сонгосон их дээд сургуулиудад тухайн сургуулийн журмын дагуу бүртгэлийн хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд сургуульд бүртгүүлсэн өргөдлийн маягтын хуулбарыг тус төлөөлөгчийн газарт хүлээлгэн өгнө. Мөн тус төлөөлөгчийн газарт хүргэгдсэн бичиг баримт буцаан олгогдохгүй.

Дөрөв. Бүрдүүлэх материал

1.Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт SCHOLARSHIP-APPLICATION-FORM13 (1)

2.Пасспортын хуулбар эсвэл тэтгэлэг хүсэгчийг гадаадын иргэн болохыг нотлох бичиг баримт

3.Монгол Улсын Боловсролын яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар. Гадаад улсын боловсролын байгууллагаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг тухайн улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан байх шаардлагатай.

4.Тайваний их, дээд сургуульд элсэн суралцах өргөдлийн маягтын хуулбар (Жишээ нь: Сургуулийн бүртгэлийн хураамжын баримт, элсэлтийн хуудсын хуулбарууд, тухайн сургуулиас ирүүлсэн хариу захидал )

5.Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар

Хятад хэлээр суралцах бол

Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK 5 (TOCFL Level3) эсвэл бусад хятад хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ

Англи хэлээр суралцах бол

  • Бакалаврын элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын

IBT TOEFL 68-с дээш оноо

ITP TOEFL 520-с дээш оноо

IELTS 5.5-с дээш оноо авсан гэрчилгээ

  • Магистрын зэрэгт элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын

IBT TOEFL 76-с дээш оноо

ITP TOEFL 540-с дээш оноо

IELTS 5.5-с дээш оноо авсан гэрчилгээ

  • Докторын зэрэгт элсэгч англи хэлний түвшин тогтоох шалгалтын

IBT TOEFL 79-с дээш оноо

ITP TOEFL 550-с дээш оноо

IELTS 6-с дээш оноо авсан гэрчилгээ

※ Сургуулийн захирал болон доктор эрдмийн зэрэгтний гарын үсэгтэй 2 хувь тодорхойлолт

Тав. Материал хүлээн авах газар

Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар ш/х 1269, Улаанбаатар-13, Монгол улс Утас: 976-11-322735 Факс: 976-11-322916

Зургаа. Материал хүлээн авах эцсийн хугацаа

Материалыг 2021 оны 4-р сарын 30-ны 18 цагаас өмнө бүрдүүлж өгнө.

Долоо. Ярилцлаганд орох хугацаа : 2021 оны 6 сарын 14, 15-ны өдөр (Материал бүрдүүлэлт болон тэтгэлгийн шаардлага хангасан хүсэлт гаргагчийг ярилцлаганд дуудах болно)

Найм. Тус төлөөлөгчийн газар нь 2021 оны 7-р сарын дундаас өмнө тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүсрүү холбоо барьж мэдэгдэх болно.

Ес. Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцсэн оюутны нэрсийг 2021 оны 6-р сарын 30-аас өмнө Тайваний их, дээд сургуулиудаас тухайн оюутанг элсүүлэн авсан эсэх талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайваний их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичгийн хуулбараа тус төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг авах эрх баталгаажих болно.

Арав.

Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцэгч нь 2021 оны 6-р сарын 30-аас өмнө Тайваний их, дээд сургуулиудаас тухайн оюутанг элсүүлэн авсан эсэх талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайваний их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичгийн хуулбараа тус төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг баталгаажих болно. Тус төлөөлөгчийн газар нь 2021 оны 8-р сард Тайваний тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хүлээн авч, Тайваний талаар товч мэдээлэл өгнө.